Нууцлалын бодлого
Энэхүү бодлого нь “Медиа Аналитикс” компанийн үзүүлж буй медиа мониторинг, аналитик үйлчилгээг ашиглахтай холбоотойгоор хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, түүнийг ашиглахтай холбоотой бодлогыг танилцуулахад чиглэнэ. Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулахдаа түүнийг үйлчилгээ үзүүлэх, улмаар үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахад ашиглах бөгөөд энэхүү Нууцлалын бодлогод тусгаснаас бусад зорилгоор таны хувийн мэдээллийг ашиглах, мөн гуравдагч этгээдэд задруулахгүй болохоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Манай үйлчилгээг ашиглах үед бид овог нэр, утасны дугаар, имэйл хаяг зэрэг тухайн хэрэглэгчээс зөвшөөрөн ирүүлсэн мэдээллийг цуглуулж, мэдээллийн сандаа хадгалах бөгөөд үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хувийн мэдээллийг хуваалцаагүй тохиолдолд холбогдох зарим бүтээгдэхүүн, үйлчилгээг танд үзүүлэх боломжгүй болох юм.
Хэрэглэгч та Mentions аппликэйшн болон www.mentions.mn вэб сайтын санал болгож буй медиа мониторинг, аналитик үйлчилгээг авах тохиолдолд “Медиа Аналитикс” компани нь таны төлбөрийн картын мэдээлэл, түүний баталгаажуулалт, төлбөр боловсруулж буй тухай мэдээллийг гуравдагч талаар дамжуулан авах бөгөөд тус мэдээлэл нь манай мэдээллийн санд хадгалагдахгүй болно.
Хэрэглэгч та Mentions аппликэйшнийг өөрийн ашиглаж буй төхөөрөмждөө суулгах, нэвтрэх, мөн ашиглах үед бид тухайн төхөөрөмжийн загвар, үйлдлийн систем, мөн IP хаяг зэрэг мэдээллийг цуглуулна.
Медиа Аналитикс” компани нь дараах тохиолдолд таны хувийн мэдээллийг ашиглана. Үүнд
- Бидний санал болгож буй медиа мониторинг, аналитик үйлчилгээг авах
- Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг судлах
- Компанийн үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний шинэчлэлийн талаар болон маркетингийн мэдээлэл илгээх
- Компаниас зохион байгуулж буй арга хэмжээ, үйл ажиллагаа, мөн хэрэглэгчийн судалгаанд оролцохыг урих
- Дотоод аудит, дата анализ, судалгаа хийх
- Мөн бид хэрэглэгч таны хувийн мэдээллийг хуульд заасан үндэслэлийн дагуу эрх бүхий байгууллагын албан журмаар илэрхийлсэн хүсэлтийн дагуу гаргаж өгөх үүрэг хүлээнэ.
Хэрэглэгч таны хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдалд бид онцгой ач холбогдол өгч ажилладаг бөгөөд таны хувийн мэдээллийг ашиглах, түүнд хандах, алга болохоос урьдчилан сэргийлж, холбогдох стандартын дагуу арга хэмжээ авч ажилладаг.
Хэрэглэгч өөрийн мэдээллийг өөрчлөх, засах, устгах хүсэлт гаргах эрхтэй. Хэрвээ устгуулах буюу үйлчилгээ авахаас татгалзсан тохиолдолд бидний мэдээллийн сангаас таны мэдээлэл бүрэн устах боломжтой болно.
Медиа Аналитикс ХХК
Шинэчилсэн: Нэгдүгээр сарын 16, 2023 он